ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#1/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"2023 оны эхний хагас жилийн эцэст МУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна."

-Б.Билэгжаргал
"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Харилцааны менежер

Онцлох шинжилгээ

Онцлох график

2021 оны жилийн эцэст нийт зах зээлийн үнэлгээ өмнөх онтой харьцуулахад 97.5 хувиар өсөж 6.0 их наяд төгрөгт хүрсэн. 2022 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 6888.2 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны түүхэн дээд хэмжээтэй харьцуулахад 15 хувиар өссөн бөгөөд уг үзүүлэлт 2021 оны жилийн эцсийн ДНБ-тэй харьцуулахад 15.81 хувийг эзэлж байна. 2023 онд IPO хийх "Хаан банк" ХХК, "Хас банк" ХХК, "Худалдаа Хөгжлийн Банк" ХХК-ийн P/B өмнөх 2 банкны дундажтай ойролцоо байна гэж үзвэл ХЗЗ-ийн үнэлгээ одоогийн төвшнөөс 3.3 их наяд төгрөгөөр өсөж 10.2 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгаа юм.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,021.35 нэгжид хүрч, 1.5%-ийн бууралттай хаагдлаа. Харин MSE A болон MSE индекс тус тус 1.2% болон 0.4%-ийн өсөлтийг үзүүллээ.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэгч голлох индексүүд 2023 оныг өсөлтөөр эхлүүллээ. S&P 500 болон NASDAQ инкексүүд гурван долоо хоног дараалан уналтыг үзүүлж байсан. 2023 оны эхний 7 хоногт уг хоёр индекс 1%-иас дээш өсөлтийг үзүүллээ.  Хувьцааны зах зээл өсөлттэй байхад сар болгоны эхний 7 хоногийн баасан гарагт нийтлэгддэг хөдөлмөр эрхлэлтийн тайланд цалингийн өсөлт таамаглаж байсан 5.0% өсөлтөөс бага буюу 4.6%-тай гарсан байна. Уг үзүүлэлт нь инфляцийн дарамтыг бууруулж болзошгүй байгаа талаар зах зээл дээр хүлээлт үүсгэсэн нь голлох нөлөөг үзүүллээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Инфляцийн дарамт буурч байгаатай холбоотой Европын хувьцааны зах зээл өсөлтийг үзүүллээ. Евро бүсийн инфляци 11-р сард 10.1% гарсан ба эрчим хүчний үнийн өсөлт буурсан нь евро бүсийн инфляцийг сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 10%-иас доошоо нэг оронтой тоо руу буюу 9.2% болж буурахад нөлөөлсөн гэж албан ёсны мэдээлэл харуулж байна. Үүнтэй холбоотойгоор голлох индекс болох STOXX Europe 600 индекс 4.6%-ийн өсөлттэй хаагдлаа.  Бусад голлох индексүүд мөн ойролцоогоор 3.5-6.0% өсөлтийг үзүүллээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьд өнгөрсөн 7 хоногт хөрөнгийн зах зээлийн уналттай байсан ба Nikkei индекс 0.46%-аар, TOPIX индекс 0.84%-аар буурсан байна. Дэлхий дахинаа мөнгөний бодлого чангарах талаарх хүлээлт болон эдийн засгийн уналтаас болгоомжилж байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж хувьцааны зах зээл уналттай байлаа. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ:  Ковид-19 цар тахалтай холбоотой хязгаарлалтуудыг сулруулж, хилээ нээж байгаа, мөн Хятад улсын эдийн засгийн бараг ¼-ийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарын бодлогод өөрчлөлт орж зах зээлд найдвар төрж эхэлсэнтэй холбоотой Хятадын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. Тодруулбал Shanghai Composite Index 2.2%-аар, CSI 300 2.8%-аар өссөн нь өнгөрсөн долоо хоногт өндөр  өсөлтийг үзүүлэв.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 846 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 84 сая 23 мянган 200 төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ: 2023.01.02-01.06-ны өдрийн хооронд биржийн бус зах зээлд 19,422 ширхэг үнэт цаас 2,540,633,319 төгрөгөөр, 11 ширхэг үнэт цаас 1,101 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 2,000 ширхэг үнэт цаас 200,000,000 төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 17,422 ширхэг үнэт цаас 2,340,633,319 төгрөгөөр, 11 ширхэг үнэт цаас 1,101 ам.доллараар тус тус арилжаалагдлаа. 

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Company news

БОДЛОГЫН ХҮҮ БУУРНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК АНХААРУУЛАВ. 

 2023.01.05

Өнгөрсөн онд бодлогын хүүгээ дөрвөн удаа дараалан 75 суурь нэгжээр нэмэгдүүлээд байсан Холбооны Нөөцийн банк сүүлийн хурлаараа эрчээ сааруулж, 50 суурь нэгжээр нэмэгдүүлсэн юм. “Инфляцын хувьд тэдэнд хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байна. Санхүүгийн орчин үндэслэлгүйгээр зөөлрөхөөс тэд ихээхэн болгоомжилж байгаа учраас хоёрдугаар сард дахин 50 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөх байх. Энэ нь хөрөнгө оруулагчдад баттай дохио өгнө” хэмээн “LH Meyer”-ийн Эдийн засагч Дерек Танг онцолж байна.

Дэлгэрэнгүй

ЭРЭЛТ БУУРСНААР САУДЫН АРАБ АЗИ, ЕВРОПТ НИЙЛҮҮЛЭХ ГАЗРЫН ТОСНЫХОО ҮНИЙГ ХЯМДРУУЛЛАА. 

 2032.01.06 

Саудын Арабын Төрийн өмчит “Saudi Aramco” компани хоёрдугаар сард Азийн орнуудад нийлүүлэх бүх төрлийн боловсруулаагүй газрын тосныхоо үнийг бууруулжээ. Тус компанийн гол бүтээгдэхүүн “Arab Light” төрлийн газрын тос болон бүс нутгийн жишиг үнийн зөрүү баррель тутамд 1.80 ам.доллар болж буурсан нь 2021 оны 11 дүгээр сараас хойших доод түвшин болсон байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Company news

“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА.

 2023.01.02 

"Таван Богд Трейд" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийг үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах саналыг гаргасан байна. 

Дэлгэрэнгүй

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ.

 2023.01.06 

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1/61 тоот албан бичгийн дагуу  “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "MSE" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо. 
Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.

Дэлгэрэнгүй